Dieser und Jener Deutsch-Mongolisch Übersetzungen

Герман хэл сурж байгаа Монгол түмэндээ зориулав. Бага багаар ихийг сураарай.

Dieser und Jener

Dieser болон jener нь заах төлөөний үгс юм. Dieser гэдэг нь энэ гэсэн утгатай бөгөөд ярьж байгаа хүний ойр байгаа хүн, зүйлсийг дүрслэхэд ашиглана. Jener гэдэг нь тэр гэсэн утгатай агаад хол байгаа зүйлийн талаар тайлбарлахад хэрэглэнэ. Герман хэлний der, die, das гэсэн ялгац гишүүнээс хамаараад  dieser/dieses/diese болж хувиран хэрэглэгдэгддэг.

Deutsch Mongolisch
Dieser Mann… Энэ эрэгтэй…
Dieses Kind… Энэ хүүхэд…
Diese Frau… Энэ эмэгтэй…

Олон тоон дээр diese/эдгээр болон jene/тэдгээр гэж хэрэглэгддэг.

Deutsch Mongolisch
Diese Angebote… Эдгээр саналууд…
Jene Angebote… Тэдгээр саналууд…

Beispiele:

Deutsche Sätze

Mongolische Übersetzungen / Entsprechungen

Dieses Angebot gefällt mir. Jenes Angebot war zu teuer. Энэ нь санал надад таалагдаж байна. Тэр санал нь хэтэрхий үнэтэй байсан.
Die Fähigkeit von dieser Schülerin mehr als von jener. Энэ сурагчийн чадамж нь тэр сурагчийнхаас арай илүү юм.
Die Frage von dieser Aufgabe ist leichter als von jener. Энэ даалгаварын асуулт нь тэр даалгаварынхаас илүү амархан юм.

Deutsche Wörter

Mongolische Übersetzungen / Entsprechungen

Angebot санал
dieses энэ
Fähigkeit чадамж, чадвар чадавхи
Frage асуулт
gefällt таалагдаж байна
jenes тэр
leichter илүү амархан
mehr арай илүү, илүү олон, илүү их
mir надад
von dieser Aufgabe энэ даалгаварын
von dieser Schülerin энэ сурагчийн
war байсан
zu teuer хэтэрхий үнэтэй

Татаж авах: Dieser und Jene1

Veröffentlicher: Zoljargal Neumann, gerichtlich beeidigte, allgemein bestellte Dolmetscherin und Übersetzerin für Mongolisch, Deutsch
Нийтэлсэн: Герман улсад итгэмжлэгдсэн Герман, Монгол хэлний хэлмэрч, орчуулагч Н.Золжаргал